Мэдээллээ устгуулах
Та бидэнд өгсөн бүх мэдээллээ устгуулах эрхтэй.
Юу устгагдах вэ
- Таны нэр, төрсөн огноо, хүйс
- Утасны дугаар (өгсөн бол)
- Тооцооллын үр дүн, тайлан
- Session-ий бүртгэл, IP хаяг
- Meta-д дамжуулсан шифрлэсэн дугаарыг устгах хүсэлт
Устгасны дараа тайлангаа дахин үзэх боломжгүй болно. Холбоос ажиллахаа болино.
Юу устгагдахгүй вэ
Төлбөрийн бүртгэл (захиалгын дугаар, дүн, огноо) нь Монгол Улсын санхүүгийн тайлагналын шаардлагын дагуу хадгалагдана. Эдгээрт таны нэр, төрсөн огноо байхгүй.
Хэрхэн хүсэлт гаргах вэ
altanhishigzurhai@gmail.com хаяг руу имэйл илгээнэ үү.
Имэйл дотроо дараахыг бичнэ үү:
- Гарчиг: "Мэдээлэл устгах хүсэлт"
- Сайтад оруулсан нэр
- Сайтад оруулсан төрсөн он, сар, өдөр
- Утасны дугаар өгсөн бол — тэр дугаар
Эдгээр гурав нь таныг тодорхойлоход хэрэгтэй. Байхгүй бол бид аль бүртгэлийг устгахаа мэдэхгүй.
Хэдий хугацаанд
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор биелүүлж, имэйлээр баталгаажуулна.
Facebook-ээр дамжин орсон бол
Хэрэв та манай сайт руу Facebook эсвэл Instagram-аас орсон бол дээрх ижил аргаар хандана уу. Facebook дээрх өөрийн мэдээллийг устгах нь Facebook-ийн тохиргооноос хийгдэнэ.