Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 27
Энэхүү бодлого нь altanhishig.com вэбсайтад хамаарна.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Та өөрөө оруулдаг мэдээлэл:
- Нэр
- Төрсөн он, сар, өдөр
- Хүйс
- Утасны дугаар — сайн дурын. Өгөхгүй байсан ч үйлчилгээ бүрэн ажиллана
Автоматаар бүртгэгддэг мэдээлэл:
- IP хаяг
- Хөтчийн төрөл, төхөөрөмжийн мэдээлэл
- Та манай сайт руу хаанаас орж ирсэн (зарын холбоос гэх мэт)
- Сайт дээр хийсэн үйлдлийн цаг
2. Ямар зорилгоор цуглуулдаг вэ
- Таны төрсөн огноогоор зурхайн тооцоолол хийж, үр дүнг харуулах
- Утасны дугаараар нэмэлт тооцоолол хийх (та өгсөн тохиолдолд)
- Төлбөр боловсруулах, захиалга баталгаажуулах
- Тайлангаа алдсан тохиолдолд сэргээх
- Үйлчилгээгээ сайжруулах, алдаа засах
- Зарын үр дүнг хэмжих
3. Хууль зүйн үндэслэл
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу таны зөвшөөрөлд үндэслэн цуглуулна.
Та мэдээллээ оруулж "Үргэлжлүүлэх" товч дарснаар зөвшөөрлөө өгсөнд тооцогдоно. Тухайн агшны цаг болон IP хаягийг зөвшөөрлийн баримт болгон хадгална.
Утасны дугаарыг тусад нь, өөр агшинд асуудаг бөгөөд түүний зөвшөөрлийг мөн тусад нь бүртгэнэ.
4. Хэдий хугацаанд хадгалдаг вэ
24 сар. Хугацаа дуусахад автоматаар устгана.
Хэрэв та үүнээс өмнө устгуулахыг хүсвэл мэдээлэл устгах хуудас-аар хандана уу — 30 хоногийн дотор биелүүлнэ.
Санхүүгийн бүртгэлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу илүү урт хугацаагаар хадгалах шаардлага гарч болно.
5. Хэнд дамжуулдаг вэ
Бид таны мэдээллийг зардаггүй. Дараах гуравдагч этгээдэд үйлчилгээний зорилгоор дамжуулна:
Meta Platforms, Inc. (Facebook, Instagram) — зарын үр дүнг хэмжих, ижил төстэй хэрэглэгч олох зорилгоор. Утасны дугаарыг шифрлэсэн (hash) хэлбэрээр дамжуулна — Meta анхны дугаарыг сэргээж чадахгүй. Meta нь АНУ-д бүртгэлтэй.
QPay — төлбөр боловсруулах. Захиалгын дугаар, дүн дамжина. Таны нэр, төрсөн огноо дамжихгүй.
Хостингийн үйлчилгээ үзүүлэгч — сервер, өгөгдлийн сан.
Хуулийн байгууллагаас албан ёсны шаардлага ирсэн тохиолдолд хуулийн дагуу мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй.
6. Таны эрх
- Мэдэх эрх — бид таны талаар ямар мэдээлэл хадгалж байгааг асуух
- Залруулах эрх — буруу мэдээллийг засуулах
- Устгуулах эрх — мэдээлэл устгах хуудас
- Зөвшөөрлөө буцаах эрх — хэдийд ч. Буцаасан тохиолдолд цуглуулсан мэдээллийг устгана
Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд доорх хаягаар холбогдоно уу.
7. Аюулгүй байдал
Сайт HTTPS шифрлэлттэй ажилладаг. Мэдээллийг хамгаалагдсан өгөгдлийн санд хадгална. Хандах эрх хязгаарлагдмал.
Гэсэн хэдий ч интернэтээр дамжуулах ямар ч арга 100% аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй.
8. Cookie
Сайт дараах cookie ашиглана:
- Заавал шаардлагатай — таны session-ийг тодорхойлох, тайлангаа дахин олох боломж олгох
- Хэмжилтийн — зарын үр дүн хэмжих (Meta Pixel)
Хөтчийнхөө тохиргооноос cookie-г хааж болно, гэхдээ тэр тохиолдолд тайлангаа дахин олоход хүндрэлтэй болно.
9. Хүүхдийн мэдээлэл
Энэ үйлчилгээ 18-аас дээш насны хүнд зориулагдсан. 18-аас доош насны хүнээс мэдээлэл цуглуулах зорилго байхгүй.
10. Өөрчлөлт
Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсан дээр нийтэлж, "Сүүлд шинэчилсэн" огноог өөрчилнө.
11. Холбоо барих
Имэйл: altanhishigzurhai@gmail.com